Сүүлийн үед хотын гудамжаар Audi R8 GT маркын спорт загварын машин салхи татуулан давхих болов. Энэхүү үнэтэй "машины эзэн хэн" болохыг олж мэдэхээр манай зурагчин дуранджээ.

Харин тус машины эзэн нь бизнесмен залуу гэнэ шүү. Монголд цор ганц байгаа төмөр хүлгийн эзнийг Г.Батхүү гэдэг. Та бидний сайн мэдэх "Рэкитер-2" киноны продюсер залуу юм байна.

Түүний төмөр хүлгийн талаар товчхон сонирхуулвал, шинэ загварын Audi R8 GT нь Германы брэндийн хамгийн үлгэр жишээ загвар болсон нь тэдний хувьд дэвшилтэт алхам болж чаджээ.

Audi R8 –н техникийн хүчин чадал нь 220 фаунд бөгөөд v10 хөдөлгүүр нь хамгийн дээд хэмжээний хүчин чадлыг гаргадаг аж. Урагшлах үзүүлэлт нь 3,6 секундэд 62 mph бөгөөд хурдны дээд хэмжээ нь 199 mph хүртэл байдаг. Хэрвээ чи Audi R8 GT болохыг хүсэж байвал Германд хямдралтай үеэр нь ойролцоогоор $256,000 америк доллароор авах боломжтой юм.