2015 оны 09 дүгээрр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.