Өнөөдөр МУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа Ц.Элбэгдорж төрийн ордны гадаа Сүхбаатарын талбай дээр баяраа тэмдэглэв.

Тиймээс энэхүү арга хэмжээнд яарсан гишүүд чуулганыхаа хуралдааныг хурдлуулж гадаа талбай руу яарцгаав. Яаруухан гэсэн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд үдээс хойших Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан хуралдаануудаар тус тус үргэлжилүүлэн хэлэлцэх юм.

Түүнчлэн Ц.Элбэгдоржийн ялалтын арга хэмжээний үеэр УИХ-ын дарга З.Энхболд концерт үзэж байгаа гишүүддээ орж байнгын хороодын хуралдаандаа суухыг анхааруулж байсан бол Соёл спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл талбай дээр бүжиглээд даргынхаа үгийг сонсох сөхөөгүй байлаа. Сонгууль дууссан. Амьдрал харин үргэлжилж байгаа шүү дээ эрхэм гишүүдээ.