Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна. 4, 7-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.