Ази тивийн ширэн бээлийтнүүд Тайланд улсын Бангкок хотноо нэгэн дор чуулж аваргуудаа тодруулж байгаа билээ.

    Ази тивийн аварга шалгаруулах боксын “XXVIII” дахь удаагийн тэмцээнд Монголын шилдэг ширэн бээлийтнүүд оролцож байгаагаас 60 кг-ийн жинд Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай маань дөнгөж сая Казахстаны боксчин Сафиуллинтай тоглож гурван үеийн турш илүүрхэж хожсоноор "Ази тивийн аварга" боллоо.