​Сайн байцгаана уу би одоо 24 настай 6 сарын өмнөөс нэг залуутай танилцаад холбоотой болсон. Харин сүүлийн үед харилцаагаа үргэлжлүүлэх үү болих уу гээд эргэлзээд байх боллоо.

Учир нь тэр хүн надаас юу ч асуудаггүй сонирхдоггүй, ерөөсөө юу ч шүү. Үнэндээ интернэтээр танилцсан л даа 2 сар харилцаж байгаад уулзсан юм. Тэр үедээ угаасаа л танихгүй хүмүүс юм чинь хувийн зүйлүүд асуудаггүй зүгээр л дуртай сонирхдог зүйлсийн талаар ч юм уу ойр зуурын зүйлс бичдэг байлаа. Уулзаад цаашид холбоотой байхаар болсон тэгээд 2-3 уулзсан. Намайг нэтэд орохгүй л бол таг л байдаг би хэлсэн чинь би угаасаа л ийм хүн, тэгээд чи их завгүй байдаг ш дээ тиймээс орж ирэхийг чинь хүлээж байсан гэх юм. Яах ёстойг үнэхээр мэдэхээ болиод байна аа…