Багахан зүйлээс болж томоохон асуудал болгож орхисон би өөртөө гомдож сууна. Асуудал юунаас эхэлсэн гэхээр сая амралтын өдөр ажлын ком-оо гэртээ авч очоод ажлаа хийхээр боллоо. Гэтэл нөхөр миний хамаг юмыг ухаж үзнэ гэж дайраад бүүр мессенжер чатыг бүгдийн нэг бүрчлэн үзэхээр улайрч надаас нөүтбүүкийг минь авахаар дайрав. Би гэж хүн нуугаад байх зүйлгүй ч гэлээ яагаад ч юм гэдэн хөдлөөд өгөхгүй гэж гүрийж гүйгээд нөүтбүүкээ өгөөгүй юм. Тэгсэн чамаас сална чи надаас  их юм нуудаг юм байна ойлголоо гээд л гараад явсан. Гэртээ ирж хоноогүй. Би одоо яах аа мэдэхгүй байна. Яахаараа эрчүүд ингэж эмэгтэй хүнийг хардаж, дээрэлхдэг байна аа нуух зүйлгүй ч эмэгтэй хүн өөрийнхөө юмыг ухуулах дургүй байдаг гэдгийг мэддэг л баймаар. Та нар ийм зүйл тохиож байв уу яаж асуудлыг шийдсэн бэ?