Их аварга Асашёорү Д.Дагвадорж Японд анх хөл тавьж байсан тухайгаа эргэн дурслаа. Тэрбээр "Өнөөдөр миний хувьд их чухал өдөр юм. Юу гэвэл тэртээ 1997 оны есдүгээр сарын 6-нд Дашнямынхаа хамт Япон улсад анх хөл тавьж билээ.

Амьдралын минь хүсэл мөрөөдөл чигийг заасан өдөр. Би энэ өдрийг төрсөн өдрөөсөө илүү дотроо бодож явдаг юм. Энэ сарын башёд Дашням маань Макүноучи зиндаанд эргэн ирсэн нь баяр дээр минь баяр болж байна. Найздаа эрүүл энх аз жаргалыг энэ ялдамд дэвшүүлье." гэж аварга өөрийн найздаа зориулан бичжээ.  Энэ сард Б.Дашням гурван жил жюүрёо зиндаанд барилдсаны эцэст дээд зиндаанд гарч ирсэн гэдгийг сумо сонирхогчид андахгүй мэдэж байгаа биз.