Нэг хэсэг өөрийн уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж явсан Нараг өдгөө танихгүй хүн бараг үгүй. Урлагийнхан дундаа шулуун яриатай, хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг сайхан эмэгтэй. Тэрбээр өнгөрсөн онд ээж болж хөөрхөн хүүтэй болсон. 

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж чадсан хөдөлмөрч нэгэн. Нас залуу байгаа дэрээ юм юмны зах цухаас зуураад авсан адтай бүсгүй. Тухайлбал, шоу ертөнцөд хөл тавьж "Showbuzz" хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгч, "Би хэн бэ" нэвтрүүлгийн багын ахлагч, сайн үйлсийн аянг өөрийнхөө хүрээллээр өрнүүлж хүн тусалдаг гээд түүний хийж бүтээх ажил мундахгүй ээ. Одоогоор бяцхан хүүгээ өөрөө асран хамгаалж өсгөж байгаа дууч бүсгүй буржгар үсээрээ чамирхдаг. Түүний үсний засалтыг онлайнаар бүсгүйчүүд дуурайж сурсан бизээ. 

Монголынхоо бүсгүйчүүдэд нүүр будалт, үс ороолт зэргийг идэвхтэй зааж зөвлөсөн Нарагийн гадаад төрх хэрхэн өөрчлөгдөж хувьсдагийг фотогоос нь харья

Д.Ана