Аравдугаар ангиа төгсөөд удаагүй байтал нэг өөрийнхөө хайртай залуугаасаа гэрлэх санал авсан.  Энэ үед би баярлах, гайхах хоёр зэрэгцээд юу ч хэлж чадалгүй хэсэг зогсоод “Намайг хэн нэгэнтэй андуураад байгаа юм уу, би чиний хамаатан шүү дээ” гэхэд тиймээ, гэхдээ би чамд хайртай, тэглээч бидний цусаар өөр цус гүйж байгаа шүү дээ гэж хэлэхэд сая нэг тайвширсан. Тэрнээс хойш уулзаагүй юм. Гэхдээ хамаатан учраас сураг нь байнга л сонсогдоно.

Тэр надруу залгаад яаж байгааг минь асуухад нь юу ч дугаралгүй түүний хоолойг нь сонсоод л баймаар санагддаг. Дараа нь би найз залуутай болсон. Тэр минь тун сайн залуу. Надад хайртай, миний төлөө бүхий л зүйлээ дэвсэж чаддаг тийм л хүн. Би түүнд хайртай гэж өөрөө итгэдэг ч гэрлэх санал авсан энэ өдөр яагаад ч юм урд урдныхаас илүүтэйгээр хүүхэд насны анхны хайраа санаана. Намайг гэх хайранд нь уярч, гэрлэх саналыг нь зөвшөөрөн хүний хүн болох уу. Би яах ёстой юм болоо. Надад туслаач… Яахыг минь хэлж өгөөч дээ хүмүүсээ.