Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тэрбээр эмэгтэй төрхөө өөрчлөхөөр их хичээл зүтгэл гаргаж яваа гэнэ.

Өөрөөр хэлбэл, мэс заслаас зайлсхийж дааврын аргаар хөхөө ургуулж эхэлсэн аж. Энэ тухайгаа "Дааврын эмээр хөх ургуулж биеийн бүтцээ улам эмэгтэйлэг болгох их цаг хугацаа, тэвчээр, санхүү шаардах юм. Хүссэн үр дүндээ заавал хүрнэ" хэмээв. Үүгээрээ ямар ч дааврын эм сурталчлаагүй Тайландад эмчийн заавраар уудаг гэж найзууддаа онцлон хэлэв.

О.Ариун