НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
ИХ МОРЬ ОДТОЙ, ЦАГААН БАР ӨДӨР

 

Аргын тооллын: 2015.9.11, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.33-19.18

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бумбын үйл, бэрийн үйлд муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.