Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ "Лас-Вегас-2015" ДАШТ-нээс 63кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж улмаар АВАРГЫН ТӨЛӨӨ барилдаж дэлхийн хошой аварга боллоо. 

Ийнхүү тэрбээр чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвантаа аваргын төлөө барилдаж буй Монголын 2 дахь бөх,  эмэгтэйчүүдээс анхных нь болж байна.

Тэрээр ДАШТ-ний 63кг-д Японы бөхийг 36 сек цэвэр дарж, дэлхий хошой аварга болж, тэмцээний 50 дахь медалийн эзэн болов