Манай нөхөр уг нь их сайн хүн л дээ. Гэвч сүүлийн үед их сонин аашлах боллоо. Юм л бол ажилтай гээд алга болчихно эсвэл томилолт гээд ирэхгүй. 

Нэг удаа би санамсаргүй утсанд нь ирсэн мессежийг уншчихсан. Тэр харин нэг нууц эгчтэй болсон юм шиг байна лээ. Хамгийн гол нь би одоо зургаан сартай жирэмсэн. Гэтэл нөхөр минь ингээд явах юм. Би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад зөвлөөч хүмүүс ээ