Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар өөрийгөө буудан амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ.

 

Тэрээр төрийн тусгай хамгаалалтын албаны дэд даргын албыг хашиж байсан бөгөөд өмнө нь УИХ-ын даргын комиссараар ажиллаж байсан байна.

Түүнийг гэртээ ганцаараа байхдаа өөрийгөө  буудаж, амиа егүүтгэсэн байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэрээр юуны учир амиа  хорлосон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Төрийн тусгай хамгаалалтад ажиллаж байсан дэд хурандаа Я.Нэргүйбаатар чухам юуны учир амиа егүүтгэсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм. Харин талийгаачийг сайн мэдэх хүмүүс түүнийг өөрийгөө хорлох хүн биш, ямар нэгэн гадны нөлөө байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Дэд хурандаа Я.Нэргүйбаатар АК47 буугаар өөрийгөө буудсан байж болзошгүй. Талийгаач Дунд голын ойролцоох Жаргалгалант төвийн ард байрлах төрийн тусгай хамгаалтын албан хаагчдын орон сууцанд амьдардаг байсан бөгөөд тус байр нь төрийн тусгай хамаалалтын автобаазын  дэргэд байралдаг байжээ.  

Хэрэг болдог шөнө талийгаач гэрээсээ гарч ирж төрийн тусгай хамгаалалтын автобаазын харуулаас АК47 бууг нь "Буугаа өг" хэмээн тушааж авч амиа егүүтгэсэн байна. 

http://www.24tsag.mn