Би одоо 30 настай нөхөртэйгөө суугаад 8 жил болж 2 хүүхэдтэй. Нөхрийн маань хандлага нэг л сонин хөндий үл тоосон болоод удлаа. Эмэгтэй хүмүүсийн зан болсон хойно түүнийг ажиглалаа. 

Унтахаар нь утсыг нь шалгаж мессеж залгасан дугаарыг нь баахан шалгаж үзсэн чинь асуудалтай юм алга байна. Харин  фэйс чатаар нэг биш олон хүүхнүүдтэй эрээ цээргүй шалиг юм бичиж заримтай нь бүр унтсан байх юм.

Би нөхрийгөө арай ч тийм эрээ цээргүй гаж юм бичиж завхайрдаггүй гэж бодож байсан юм. Одоо бол тэнгэр хөмрөх шиг л болж байна. Одоо яах вэ?