Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, говь, талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

2015 оны 9 дүгээр сарын 16-наас 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

16-17-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна гэжУс цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.