Монголчууд биднийг Цагаан хэрэмнээс чанад нутгийн хүмүүс “Үхэр Монгол” гэлцдэг тухай олонтаа сонсож өнгөрчээ. Хүүхэд байхдаа би жил бүр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас урагшаа 22 км орчим зайд Алтан тал хэмээх газар буурай ээж дээрээ очиж зуны амралтаа өнгөрөөдөг байлаа.

Унасан даагатайгаа ижил дасал болтлоо чилийсэн урт зуны гурван сарыг туулж хурга хариулж, тугал татаж өнгөрөөдөг байсан болохоор малын захыг гадарлана.

 

Үхэр зөрүүд мунхаг юм шиг хэрнээ асар ухаантай мал. Хаач төөрсөн гэрээ төвөггүй олоод ирнэ. Үхрийг удаан гэдэг ч ачаа тээхийн цагт жинхэнэ ажлын мал. Хайнаг хөллөсөн үхэр тэргэнд хэчнээн их зүйл ачсан нь ч нүүдэл холын газар сааталгүй хүргэдгийг мэдэхгүй Монгол хүн цөөн. Чадраабалын Лодойдамба гуайн зууны манлай Тунгалаг Тамир романд  Эрдэнэний эхнэр Долгор хүү Батыгаахайхаар Тамирын хөндийгөөс Хүрээрүү явах болоход мориор биш үхэр тэргээр явахыг зөвлөдөг.

 

Учир нь  үхэр тэргэн дээр хүн хэвтээд, суугаад явж болно, бас замдаа ямар л ачаа бараа байна аваад явж болно. Бас тэгээд байгалын ямар чүзэгдэл тохиосон гартаа бүл чадал муутай улсыг хаяад шилэрчихээргүй номхон амьтан болохоор тэгж зөвлөсөн хэрэг.Монгол орны хөгжил цэцэглэлтийн талаар маш олон судлаачид өөрийн дүгнэлтийг өгсөөр ирлээ. Би ч хувьдаа МУ-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хөгжилхэмээх ганцхан мөртлөө бүхий л улс үндэстнүүдийн зорилго болсон асуудалдөөрийнхөө хэмжээнд чамгүй судалгаа хийж байснаа зангидан хэдэн бэсрэг нийтлэл хүргэхээр зорилоо. Үүнийг хөгжилтэй бөгөөд ойлгомжтой байлгахүүднээс “Үхэр Монголын хөгжих Үхэр Эдийн засаг” гэж бүдүүн баарагдууханч энгийнээр томъёолчихъё.

 

 

Үхэр шиг удаан ч зогсохгүй явж, Хайнагийн ачаа шиг том үр дүндхүрэх нь :  

 

Чөлөөт худалдааны зах зээлийн нэгэн том үлгэр жишээ бол Япон орон.(Чикаго хөвгүүдийг үндэслэгч), 20-р зууны Америкийн хүн Милтон Фридмgн “Lexus ба Чидуны мод”хэмээх бүтээлдээ Япончууд чөлөөт худалдааны замыг сонгосноор  хэрхэн амжилтанд хүрсэнталаар дурдьсаннь бий. Энэ бүтээлнь түүний алдарт “Capitalism is Freedom”, “Free to Choose” бүтээлүүдийннэгэн адил нэрийг хуудас нь болсон юм.

 

 

Япон орны хөгжил дэвшилийн бэлэг дэмдэг болсон Sony, Тоёотокомпаниудын бодит түүхбидний санадаг шиг ялгуун, дардан зүйл байсангүй. Суут билэгтний тэсрэлтгэхээсээ тэсвэр тэвчээртэй эрэл хайгуул, хүлээлт гэх үг энд илүү тохирно. Тоёото компани анх нэхмэлийн үйлдвэрээс авто машиныүйлдвэрлэл рүү зоригтой шилжсэн нь  богино хугацаанд ашиг олж эхэлнэ гэж бодоогүй алсыг харсан алхам байжээ. Тухайн үеийн Японы олонулс төрч, бизнес эрхлэгчид Япон орон хэзээ ч барууны орнуудыг авто машины үйлдвэрлэлээр гүйцэхгүй хэмээн мэтгэцгээсэн байдаг.

 

1936 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Тоёото компани маш иххөрөнгийг уг үйлдвэртээ зарцуулаад зогсохгүй засгийн газраас удаа дараа дэмжлэг хүсэж байв. Ингээд Засгийнгазар Тоёота компаний хүсэлтийг хүлээн авч 1939 онд Форд, Женерал Моторс компаниудыг хүчээр гаргажээ. Энэ нь үндэстнээрээ протекционист бодлого руу шилжсэн анхны зоримог алхам байв. Гэвч чанар муу, өнгө дизайн тааруу япон авто машин нь  дотоодзах зээл дээрээ муу борлогдож АНУ-руу гаргасан ихэнхи машинаа эргэн татахад хүрэв.

 

Энэ үед Япон орон хэзээ ч авто машин мэтийн буурь суурьтай үйлдвэрлэлийн салбарт барууны орнуудыг гүйцэхгүй гэжмэтгэх олон “баатар”-ууд гарч ирж байв. Энэ нь Тоёота компанийн ирээдүйд итгэх Японы ардтүмний итгэлийг мохоох болов. Тоёота компани байгуулагдаад 13 жил өнгөрч байхад үйлдвэрлэлднь дорвитой том ахиц гарсангүй. Гэвч тэд судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлээ орхиогүй юм. Тэдний хичээл зүтгэлийг Засгийн газар үнэлж 1949 онд Төвбанкнаас асар их хэмжээний хөрөнгө гаргаж Тоёота компанийг аварсан нь Японытүүхэн дэхь хоёр дахь том протекционист бодлого байлаа.

 

Бидний машин дэлхий нийтэд борлогдож чадна, дэлхий Японы машин үйлдвэрлэлд сөхрөх болно гэсэн итгэл 50 жилийн турш алдраагүй байдаг. Мэдээж энэ хугацаанд бүх л зүйл үхэр шиг удаан санагдаж, олон удаа итгэл алдарчбайсан байх.  Гэвч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг”-ийн үлгэрээр 1980 оноос эхлэн 50 жилийн турш судалж, хөдөлмөрлөсөн үйлдвэр сая ашгаа өгч Lexus загварын тансаг машин дэлхий дахинд борлогдож эхэлсэн юм.

 

Финланд Улс мөн ялгаагүй. Финланд улс импортын барааны татвараа өсгөж, технологийн салбарт олон удаа төрөөс татаас өгч, хувийн хэвшил нь итгэлийн галаа мөхөөлгүй зүтгэсний үр дүнд 17жилийн дараа NOKIA компани эхний үр ашигаа авсан байдаг. Гэвч энэ  17 жилийн хугацаанд хэчнээн удаа тухайн орны их мэдэгчид, “Бид өндөр хөгжилтэй бусадорнуудыг гар утасны салбарт дийлэхгүй” гэж зүтгэсэн бол. Ингээд дурдаад байвал сонгуулийн  дөрөвхөн жилд амжиж экспорт хийж, улс орныхоо итгэл найдварын дөл асаахуйц болтлоо богино хугацаанд өсөждэвжсэн үйлдвэр нэгээхэн ч байгаагүйг түүх батална.

 

Тэд их ажиллахаас гадна илүү их судалж, хурдан ашиг олохоос илүү тэвчин хүлээж, гардан тулаанд орохоосоо илүү хамгаалж, өсөн бойжих хүртэл дэмжиж тэтгэн хүлээсэн.  Тэд мэдлэгт шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамаг хүчээ зарцуулсан болохоос уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ихэнхи тохиолдолд үйлдвэрийн модернизацид оруулаагүй байдаг.  Яг л үхэр шиг удаан, гэхдээ үхэр шиг зогсолтгүй, үхэр шиг том үрөгөөжийг хүлээн тэвчиж, маргаашдаа итгэцгээсэн.

 

Гэтэл Монголчууд бид хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уул уурхайг босгох талаар ярьдаг болохоос Iphone, Toyota шиг үйлдвэр Монголд босгох талаар боддоггүй. Сайхан Монгол залуучууд нийлээд долоон ширхэг автобус үйлвэрлэтэл арчаа муутай Нийслэлийнхэн гурван удаагийн тендэрт унагаж, Солонгос автобус авсан үйлдэл бол үүний тод жишээ. Ингэсэн шатгаанаа тайлбарласан нь 1930-аад онд Тоёотаг муулж байсан хэнхэгүүдтэй яг ижил: “Тав тух муутай, бензин ихиднэ, орчин үеийн хүмүүсийн шаардлагад нийцээгүй” гэх тайлбар.

 

Бид өөрсдөө үйлдвэрлэлийн салбарт орчин үетэй хөл нийлүүлээгүй байж, ямбалж зорчихдоо хөл нийлүүлээд яах юм бэ? Гэхдээ Монгол залуусын автобус тийм чяадгаа алдчихсан муу бүтээл биш гэдгийг нүдээр үзсэн хэн ч хэлнэ. Хэрэв нийтийн тээвэрт дандаа Монгол автобус явбал хичнээнсайхан. Яахав эвдэрч, доголддог,ашиглалтын нас арай л баг байг. Өсөж өндийж байгаа эдийн засгаа, эрчтэйхөгжиж байгаа хөгжингүй зах зээлүүдээс халхалж хамгаалах үүргийг хэн хүлээх юмбэ?

 

Монголын эдийн засаг одоо л төрх, төлөвөө олох гэж өндөлзөж байна. Зүйрлэвээс задгайталд өчнөөн бух шарнуудтай тугалнууд тулалдаж байгаа мэт. Гэхдээ зах зээлийншилжилтийн нэлээдгүй хүнд шуурга болон хажуунаас нь мөргөх бух шарнуудыг тэсээдтэвчээд өсөж чадах тугалнууд шүү!

 

Алдарт The Wall street-д сүрхүчтэй нь аргагүй хуухирч зогсоо бухны хөшөө бий. Энэ бол Америкийн эдийн засагэр биед хүрсний, шинэ тивд бүхнийг тэгээс эхэлсэн ч үхэр шиг зүтгээсээр өдгөөдэлхийн бодлогыг тодорхойлох болсноо илэрхийлж буй билэг тэмдэг билээ. Монголынэдийн засагт ч ийм хүч бий, илүү гэрэлтэй ирээдүй бий гэж итгэхийг хүснэм...

 

 

Буянаагийн Ган-Очир