_MG_0073

Б.ЭНХ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулав. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ард иргэдэд хүндрэл учруулж байгааг онцолж цалин, тэтгэврийг нэмэхийг шаардав. Энэ талаар холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Цалин тэтгэвэр нэмэх тохиролцоог гурван талт хэлэлцээрээр шийдсэн. Дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөхөд шийдсэн асуудал алга. Ярих ч үгүй байна. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн орлого буурч байгаа учраас төр өөрөө хүн амын орлогын албан татварт хөнгөлөлт үзүүлэхээр хууль боловсруулахаар болсон. Гэвч одоог хүртэл хуулиа УИХ-д өргөн бариагүй. Бид шаардлагаа тавиад олон сар хүлээж байгаа учраас тэмцлийн хэлбэрт шилжиж байна. Хэлэлцээр хэрэгжтэл үйлдвэрчний эвлэлийнхэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.