УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.  Чуулганы үеэр  УИХ-ын гишүүд асар бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь УИХ-ын гишүүдийн асуултад хариулах Засгийн газрын тэргүүн, прокурор зэрэг хуулийн байгууллагын дарга нар байгаагүй  нь  эгдүүцэхэд хүргэсэн.

Өршөөлийн хуультай холбоотойгоор  УИХ-ын гишүүд асуулт асуухын зэрэгцээ саналаа хэлж байсан. Улмаар  С.Баяр  АТГ-д шалгагдаж байсныг,  Л.Болд шалгагдаж байгааг  олон нийтэд ил болголоо.  УИХ-ын гишүүдийн дийлэнх нь  Өршөөлийн хуулийн хоригийг дэмжих хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа. Улмаар санал хураасан.  Санал хураалтад 59 гишүүн оролцсон.

Ингээд Өршөөлийн хуулийн 4.1 дэхь хэсгийг 48 гишүүн зөвшөөрч 81.4хувиар, мөн хуулийн 7-р зүйлд тавьсан хоригийг 49  гишүүн  83.1 хувиар  хүлээн авахаар болсон. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тогтоолыг 83.1 хувийн саналтайгаар  хүлээн  авлаа.