Хоёр хөлгүй ч амьдралд шантраагүй хүчирхэг охин
2015/09/16
Ванг гэх охин зургаан настайдаа автын осолд орж, хоёр хөлөө тайруулжээ. Энэ явдалаас төд удалгүй сэтгэл санааны хямралд орсон эх нь амиа хорлосон байна.
Охинд тулгарсан зовлон үүгээр дууссангүй. Түүний эцэг нь мөн охиноо орхин гэрээсээ явсан байна. Хөлгүй охин харин үүнээс хойш эмээтэйгээ хоёулханаа өнчирч хоцорчээ. Энэ бүх хүнд бэрхшээлийг даван туулахаас гадна амьдралын төлөө тэмцсээр хөлгүй охин ахлах сургуулиа амжилттай төгссөнөөс гадна бүүр хүндэт өргөмжлөлөөр хүртэл шагнуулжээ.
Санаа зөв бол заяа зөв гэдгийн адилаар түүний зөв үйлдэл ар араасаа олон амжилтыг авчирч, тэрээр дээд сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах болсноос гадна түүнийг орж гарахад хялбар үүднээс нэг давхарт тусгайлан өрөөнд оруулсан аж.
Зочин · 2015/09/16
Mundag2