Ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнгөрсөн сараас олгож эхэлсэн билээ. Харин үүнтэй зэрэгцэн орон сууцанд орох гэсэн иргэдийн эрэлт эрс нэмэгдэж, барилгын салбарт энэ зээлийн шаардлагыг хангах орон сууцны тухай мэдээллийн эрэлт огцом өссөн байна.

Тиймээс байр худалдан авах хүсэлтэй иргэдэд чанарын шаардлага хангасан баталгаатай орон сууцны тухай  мэдээллийг нэгдсэн журмаар өгөх,  ухаалаг худалдан авалтад нөлөөлөх зорилгыг гол чиглэлээ болгон Монголын ногоон барилга консулаас “Ипотек 2013” шинэ орон сууцны үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн ирэх сарын 2-4 өдрүүдэд болох аж. Харин одооноос үзэсгэлэнд оролцох барилгын бүртгэл явж байгаа аж.