Эмэгтэйчүүд л юм болгонд буруутай мэт аашлах юм. Монголын эрчүүд ер нь толгой байхгүй доодохдоо захируулсан улс байдаг байх аа. Би нэгэн байгууллагад ажилд ороод удаагүй байгаа л даа ганц бие бүсгүй. Ажлын анкетээ үнэнчээр бөглөх бас хэцүү юм аа. Нөхөртэй гэхээр ажилд авахгүй нөхөргүй гэхээр авдаг болж ээ. 

Одоо 28 настай. Энгийн л нэгэн эмэгтэй. Гэтэл хэлтсийн дарга маань намайг сүүлийн үед их өдөх боллоо. Оо-д байж байтал араас орж ирээд өгзөгийг минь гэнэт бариад авсан би ч их айж түлхээд гарч ирсэн. Түүнийг тийм юм хийхээр хүн гэж би ёстой бодоогүй ээ. Саяхан ажилдаа арай эрт ирчихэж тэгсэн намайг дуудаад би ч өрөөнд нь ортол нааш ир гэж байна. Компютерийнхээ дэлгэц нь дээр нэг утсан дотуур хувцас өмссөн хүүхний зургийг харуулсан аа "энэ их сайхан эд байна чамд таалагдаж байна уу би захиалаад өгье. Чи өмсөөд ир би харин чамайг ингээд хүлээж байя" гээд нэг цагаан өнгөтэй хажуу тал дээрээ Kitty ний зурагтай дотуур хувцас өмссөн эрийн зургийг харуулсан гэтэл өрөөнд нь ажлын хүн орж ирэхэд шууд намайг за чи ойлгосон бол явж ажлаа хийж болно гээд би өрөөнөөс нь гарлаа. 

Даргынхаа талаар судалтал тэр өмнө нь гэр бүлтэй байсан ба одоо эхнэр нь өөр хүнтэй суусан гэнэ шүү. Би одоо энэ хүнийг яавал дээр үү.