Сайн байна уу, би жирийн л нэг амьдралын төлөө зүтгэж яваа залуу. 2 жилийн өмнө нэг охинд ухаангүй дурласан юм аа. Тэр л миний хажууд байвал бусад нь хамаагүй мэт аашилж, бусад хүмүүсийг их гомдоосон доо.

За тэгээд жилийн дараа зүрхээ нээж өөрийгөө илчилсэн юм. Гэтэл бүтсэнгүй ээ, бүтээгүйгээс нь болоод их гутарлаа. Яах ч учраа олохгүй байсан, сүүлдээ архи их уудаг болсон юм. 
Эхэндээ сэтгэл онгойгоод гоё л байдаг юм, гэхдээ сүүл рүүгээ тийм байсангүй ээ,, Миний уур ааш их өөрчлөгдөж, өөрийгөө ч анзаарахаа байлаа. Архи уухаар л агсам тавина, зодоон цохион.... хайртай нөгөө охин руугаа хүртэл залгаад харааж ерөөчихсөн..
Амьдрах ямар ч итгэлгүй болоод байх юм. Найз нөхөд хаяад явчихсан,, Нэг л муухай бүхнээ алдчихсан хүн шиг. Өөр эмэгтэй хүн рүү юм бичих нь битгий хэл харж ч чадахгүй юм.
Залуу хүн болохоор архи ууж ийм үйлдэл хийсэндээ үнэхээр ичиж өөрийгөө үзэн ядах юм аа. 
Хүмүүс минь жаргаж цэнгэж болно оо, гэхдээ архинаас л хол яваарай 
Ганц л юм захия, аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун явж архийг бүр битгий амсаарай 
Би өөрөө өөртөө тангараг өргөсөөн 
Архийг дахиж уухгүй ..эх нутгийнхаа садан олондоо амлая, эцэг эхдээ амлая ..