Монголын хувийн хэвшлийн анхдагч зочид буудлуудын нэг Бишрэлт зочид буудал эрхэм үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж дэлхийн стандартад нийцсэн буудал болон өөрчилөгдсөн шинэ төрхөө  энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монголын томоохон байгууллагын урирдлагууд болон урлаг соёлын одод хүрэлцэн ирж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэв.

 “Бишрэлт” зочид буудал шинэчлэлт хийснээр бусад 4 одтой зочид буудлуудтай харьцуулахад илүү тансаг, тав тухтай орчныг бүрдүүлжээ. Мөн бүх төрлийн хүлээн авалт, хурал уулзалт зохион байгуулан ажил хэргээ амжуулахын зэрэгцээ алжаалаа тайлан амрах бүхий л боломжийг цогцоор нь шийдсэн содон төрхтэй болсон байна.

Уг нээлтийн  үеэр урамшуулал болгон хэрэглэгч, харилцагчдадаа зориулсан уян хатан үнийн бодлогыг баримталж байгаагаа онцлон дуулгалаа.