Сайн байцгаана уу би одоо 30 настай. Саяхан нөхрөөсөө салаад хүүтэйгээ ээж аав дээрээ ирчихсэн байж байна.

Учир нь эхнэртэй хүнд дурлаад, тэр залуу маань эхнэр хүүхэддээ хайртай ч надад бас хайртай, хагацаж салж чадахгүй нь гээд нууцаар уулзаж учирч, явсаар байгаад би нөхөртөө баригдаад бөөн хэрүүл болоод салчихлаа.

Олон жил хамт амьдарсан ч гэсэн түүнийг гэх сэтгэл үлдээгүй байх юм. Салахад миний нүднээс дусал нулимс ч гарсангүй. Харин дотроо дурласан залуутайгаа уулзахад амар боллоо гэж бодож байсан. Би ч ер нь тэр залуутайгаа амьдарна сууна, эхнэрээс нь салгана гэж бодож байгаагүй. Харин ч түүнтэй учирснаас хойш нэг хэвийн уйтгарт амьдрал минь сэргэж 18т шиг догдлож, гоёж гоодож, өөртөө анхаарал тавьж эхэлсэн. Найзууд хүртэл нүд чинь хүртэл сэргэчихсэн байна гэх болсон. Болзоонд явах гэж бүхэл өдөржин өмсөх хувцас сонгож байгааг, утсаар ярихыг нь хүлээж, мсж ирвэл бөөн баяр болж инээд алдаад жаргалтай байгааг минь хараад гүн дурласанг минь ойлгоцгоодог байх. Нөхөр минь надтай секстэх дургүй хэрнээ араар их тавина, халамжгүй, намайг л бүх ажлыг зохицуулах ёстой гээд би гэж бараг өрх толгойлсон эмэгтэй шиг л 11 жил амьдарсан байх. Гадуур гарч орохыг мэдэхгүй, ажил гэр ажил гэр гэж явсаар байтал нэг л мэдэхэд 30 нас хүрсэн, гэрийн ажилтай зууралдсан, сэтгэл хөдлөлгүй, найзууд гарья орьё гэхээр юмаа угааж байна, гэрээ цэвэрлэж байна, тайлан тооцоо хийж байна гээд өөртөө ч тэр, найз нөхөддөө ч тэр зав зай гаргахгүй зөвхөн нөхөр хүүхэд гэж гүйдэг байжээ. тэгтэл нөхөр гадуур хүүхэнтэй зугаалж, мөнгө үрээд, баригдхаараа сүүлдээ ичиж зовохоо ч болисон. Чи ажил ихтэй байдаг, чамайг гэртээ байхаар би хүсдэггүй, би өдрийн цагаар секс хийхийг хүссэндээ араар тавьж байна ухааны юм ярьдаг болоод удсан болохоор сүүлдээ ч би тоохоо байчихсан. Тэгтэл би өөрөө хүнд сэтгэлтэй болоод тэр маань намайг халамжлаад хайраа даарч байна уу, халууцаж байна уу, өлсөж байна уу, ядарч байна уу гээд, хажуугаар нь сексдээ сайн. эхнэртэйгээ бас удаан амьдраад сексийн амьдрал нь таалагдахгүй болсон болохоос гэр бүлээ хаяад надтай суухаар хүн биш. Дөнгөж сая түүнтэйгээ утсаар яриад эхнэртээ томилолтоор явлаа гэж хэлээд 2 хоног амралтанд амрахаар болчихоод сууж байна. Түүний эхнэрээс мянгантаа уучлал гуймаар үе зөндөө байдаг ч гэсэн би ч гэсэн хэн нэгнээр хайрлуулж халамжлуулхыг хүсч байна шүү дээ.