Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 21-ний 06.00 цагийн хооронд бүрэн хааж, өнгө хучилт хийх юм байна.

Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу.