"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар”, "Миний хайр", "Хурим сюрприз",  зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. 

Тэрбээр хамгийн сүүлд тоглосон "Хурим сюрприз" кинондоо жүжигчин Золбооттой хамтран тоглосон ажээ. Киноны зураг авалтын үеэр авахуулсан дараах гэрэл зургаа олонд сонирхуулсан нь шүүмж дагуулж орхив.

"Өвөр дээр нь гараад суудаг нь бас тиймхэн байна. Ийм сайхан уран бүтээлчид иймэрхүү зураг нийтэд яаж хүрэх вэ гэдгийн бодох л байсан юм л даа" гэж хэсэг нөхөд дүгнэсэн юм. Харин нөгөө хэсэг нь жүжигчид энэ байтугай л юм болдог ш дээ. Ажил нь юм хойно" гэлцэв. 

Д.Ана