Дампуурлаа зарлаагүй ч бусдыг бухимдуулсан таашаал
2015/09/21
Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан гол үйл явдлын нэг нь үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг бүтээгдэхүүнээ ард иргэдэд үнэгүй тараана гэж сенсаацалсан мэдээлэл байлаа.
Тэрбээр төр, засгаас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн оронд татвараар дарамталж, санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа учраас дампуурлаа зарлана гэж мэдэгдсэн. Гэвч компаниа албан ёсоор татан буулгаагүй мөртлөө ийнхүү бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэхчилэн сүрийг үзүүлсэн нь нэг талаас татварын байгууллагыг бойкотолсон, нөгөө өнцгөөс нь харвал өөрийн компанийг олон нийтэд сурталчлах шоу байсан бололтой. “Үнэгүй юманд нугасгүй” гэх хэллэгт дүйхүйц явдал болж манайхан ч шөнө хугаслан “Хүннү молл”, хорооллын “Номин” их дэлгүүрийн гадаа цугларч, багахан хэмжээний үймээн болсон байна. Үүнийг бидний амьдрал, амьжиргаа ямар төвшинд байгааг харуулсан бодит байдал ч гэж харж болох юм.
Түүнээс гадна “Exclusive” компанийнхан хорооллын “Номин”-д эмх замбараагүй байдал үүсэхтэй зэрэгцэн “үнэгүй өглөг”-өө зогсоож, Саппорогийн задгай талбайд юм уу хороо, дүүргээр нь бараа бүтээгдэхүүнээ тараана гэсэн зар тарааж, иргэдийн сэтгэл зүй, хөрөнгө мөнгөний гачигдалтай байгаагаар нь дамшиглажээ. Эцэст нь хэлэхэд, тус компанийн захирал Г.Майцэцэг “Ном үнэгүй тараасан бол манайхан ингэж цуглахгүй дээ” гэж твиттер хуудастаа жиргэсэн байх юм. Энэ бол ард олныг гутаасан доромжлол. Өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд болсон “Номын баяр”-т маш олон хүн цугларч, номын цагаан мөрд залбирч худалдан авалт хийж байсныг тэр авхай үзэж харах, мэдрэх сөхөөгүй явсан биз ээ.
Түүнд номын буян хурах цаг биш харин хэдэн бараагаараа олон түмнийг даллаж, олны сэтгэл зүйгээр тоглож, бусдыг бухимдуулж өөрөө таашаал авч, компаниа сурталчлах нь л чухал байжээ. Ийм л хачирхалтай, бусдыг бухимдуулсан шоу болсон юм даа.
Д.Мөнхжаргал
zochin · 2015/09/21
Ene huuhen ard irgediig huirch hudlaa heleh yamar sjaardlag bna iregdeerei toglood l avtobusniih ni munguur shatagaad taivanch amaruulsan ym bh gu engij nolojgui shu de
Зочин · 2015/09/21
yg iim l vm bolson vm gehdee humuus yduu hoosondoo bus 1.undesnii uildber 2.tanai baraa setgeld hursen bsan vm shuu .maitsetsegee het ingej hudlaa sou uuriig chin ugui hiih bhdaa hun huneeree togloh buu hel chuluugaar togloh tsag ungursun shuu chi mash tom aldaa hiilee hiisen vmtai hun ingej tenegtdeggui vm chi mash buruu zuil hiilee chinii umnuus mash ih haramsaj bnaa chamaig ard tumneesee alban esoor uichlalt guihiig husej bna