Тун удахгүй Монгол улсад "D.Vision" дрифт тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнийг Premium Sport  байгууллагын Монгол дахь Z& Z Vision компани зохион байгуулж байгаа юм.

"Российский Дрифт Альянс", "Уральская Лига Дрифта", "Битва", "Bullet Дрифт Битва", "Drift Street Legal"," Казахстан", Буриад улс, Татарстан улсад болсон билээ. Тэгвэл зургаа дахь бүс болох Монгол улсад "D.Vision" дрифт тэмцээн ирэх сарын 09-нд болно. 

Түүнчлэн Супер Финал нь ирэх аравдугаар сарын 10, 11-ны өдрүүдэд Монгол улсад болох бөгөөд Сибирь, Монгол улсын аваргууд оролцохоос гадна нийт есөн бүсийн аваргууд хурд хүчээ уралдуулж шилдгийн шилдгээ тодруулах юм.

Тус тэмцээн нь Монгол улсад зохион байгуулагдсан ямарваа нэгэн тэмцээнтэй холбоогүй учир орохыг хүссэн хэн бүхэнг урьж байна. Эхний 30 тамирчинг бүртгэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9967-0933 дугаарын утаснаас лавлах бүрэн боломжтой.