Каня Сессер гэх 23 настай бүсгүй төрөлхийн хоёр хөлгүй төржээ. Ийм байдалтай  ч тэрээр өөрийгөө үргэлж хөгжүүлсээр ирсэн бөгөөд одоо дотуур хувцасны загвар өмсөгчөөр ажилладаг байна. 

Тэрээр нэг өдрийн зураг авалтаар бараг 1000 долларын цалин авдаг аж. Нэмж тодруулахад, залуу бүсгүй спортоор хичээллэдэг бөгөөд 2018 онд болох Параолимпт өрсөлдөх бэлтгэлээ базааж байгаа гэнэ.