​Би нөхөртэйгөө суугаад 6 жил болж байгаа юм. 25 настай. Анх хамт их л шоуддаг байсан тэгээл хүүхэдтэй болоод би гарч орохоо байгаад хүүхдээ төрүүлээд 2 жил гэртээ суусан.

Тэр хооронд нөхөр маань гардагаараа гарж уудгаараа ууж гадуурч олон хонож байсан. Эхэндээ уурлаад л галзуурах шахам байдаг байгаад сүүлдээ уурлаж өөрийгөө зовоохоо ч больсон байсан юм. Харин саяхан миний төрсөн өдөр болоод яг тэр өдөр хамт амралт явая гэхэд нь би явахгүй гэсэн тэгсэн нзтайгаа хамт амралтанд 2 охинтой явсан байдаг байгаа. Хамаг уур хүрээд аймар гомдсон. Тэгээд дуугарахгүй байж байгаад нэг өдөр хэрэлдвээ тэгсэн би ажил руугаа гарч явахдаа гэрийн түлхүүрээ орхиод гартал хадам ээж намайг гэрт маань оруулсангүй. Хүү нөхөр 2-г лагерт байгаа гэж худлаа хэлээд миний түлхүүрийг өгсөнгүй. Тэгээд л эгчийндээ очиж хоночихоод ажил дээрээ байж байтал над руу ээж нь залгаад чи одоо мөрөөрөө яв хүүгээс минь сал гэнээ. Өөрөө ч нөхөр маань залгаад ажлаа тараад хувцасаа ирж аваарай гэж байна. Хүүхдийг минь өнчирч үлдэх нь тэр хүнд хамаагүй байгаа бололтой. Би хүүхдээсээ тусдаа байж чадахгүй учраас гэрт нь өөрөө уучлалт гуйгаад хамт амьдрая гэж орох уу? Эсвэл хүүхдээ хаяад салаад явах уу? Өөрөө буруу юм хийсэн юм шиг буруутан нь би болж дууслаа ядаж байхад би жирэмсэн одоо энэ хүүхдээ авахуул гэж нөхөр хадам 2 хэлж байна. Яавал дээр вэ надад зөвлөөч замбараагүй бичсэн бол уучлаарай. Ажил тарахаас өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй байна баярлалаа.