Би 25 настай жирийн монгол залуу байна. Архи тамхи хэрэглэдэггүй шоу цэнгээн хөөгөөд байдаггүй хувиараа бизнес эрхэлдэг. Надад эхнэрээс бусад нь байгаа. Эцэг эхтэйгээ элэг бүтэн байгаа нь жаргал ч гэлээ. Үр хүүхэдтэй бол гээд намайг эхнэртэй бол гээд л үглэх боллоо. Гэтэл  надад нэг асуудал байна аа. Миний бэлэг эрхтэн хэтэрхий жижиг юмаа үүнээсээ болоод өдий хүртэл хүнтэй унтаж үзээгүй ээ. Хүнд хайртай болсон ч энэ асуудлаасаа болоод хайртай хүндээ хаягдах вий гэхээс айдаг болохоор эмэгтэйчүүдтэй харьцдаггүй юм. Эмэгтэйчүүд ийм хүнтэй таарвал яах бол?