DOZ энтэйртаймэнт "Хөх толботон", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис", Амьдрах тасалбар" зэрэг олонд сургамж, ухаарал, бодрол хайрласан дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл өдгөө  "Doz Plus" энтэйртаймэнт болон өргөжиж Таиланд улсад зураг авалтаа хийсэн "Элэг нэгтэн" киноныхоо посторыг дэлгэлээ.

Уг киног "Me Monwichit Production", "Spear" production хамтран бүтээсэн байна. Тус киноны зохиолыг Ш.Доржсүрэн бичиж найруулсан бөгөөд  продюсераар А.Мөнгөнзул,  Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажиллажээ. 

Мөн гол дүрүүдэд А.Мөнгөнзул, М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар тоглосон "Элэг нэгтэн" киноны нээлт ирэх аравдугаарын сарын 02-ноос үзэгчдийн хүрээл болох юм.

Д.Ана