Гэр бүлийн харилцаанд аль сайндаж муудахыг тэр гэхэв. Гэхдээ нэгэнт ан цав суусан бол эргэж эвлэхдээ үнэхээр хэцүү байдаг бололтой.  Би нөхөртэйгээ ерөөсөө харьцаагаа сэргээж чадахгүй байна.  

Яасан гэхээр нөхөр бид 2  суугаад 8 жил болж байгаа.  2 жилийн өмнө ихэр хүүхэдтэй болсон.  Хүүхэдтэй болсноос хойш мэдээж хэрэг амьдралын хэв маяг өөрчлөгдсөн л дөө.  Би ч өөрийгөө гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдээ анхаарах болсон.  

Нөхөр гэр бүлээ тэжээж байгаа гэдэг утгаара илүү цагаар сууж ажиллан, оройтох болсон. Би хэдийгээр царай алдсан ч гэсэн ялаж халамжаар дутаахгүй бай л гэж бодож, орой ирэхэд нь хоолоо халаагаад, аз жаргалтай л байсан. Тэгсэн оройтоод байсан нь албаных нь  дарга гээд шулам шиг хүүхэнтэй явалддаг байснаа болсон юм билээ.  

Намайг жирэмсэн байхаас хуурч эхэлсэн байгаа юм даа.  Би юу ч мэдээгүй гадарлаагүй байсан.  4 сарын өмнө л мэдэж асуудал үүссэн.  Би хүүхдүүдээ аваад аав ээжийндээ очиж, дахиж хуурахгүй гэсэн ам мөчигийг нь авсан ч гэсэн  харьцаа өмнөх шиг байхаа больчихсон.  

Би нөхөртөө итгэхгүй хардаад, байн байн ФБ, мессенжер, утасыг нь шалгадаг болсон.  Хэдийгээр болохгүй гэж мэдэж байгаа ч яагаад ч юм нэг л болж өгөхгүй байна. Ядаж л сексдэх дээ хүртэл, энэ нөгөө хүүхэнтэйгээ яаж хийдэг бол, өнөөх нь надаас саян болов уу, муу болов уу? гээд олон юм бодох боллоо. 

 Яах уу