Эмэгтэйчүүд эрчүүдийг л секстээ буруутгах юм. Уг нь тэд л өөрсдөө буруутай. Учир нь эхнэр нь түүнийг хүсэхгүй бас дээр нь сексийг сайхан зүйл гэж мэдэрч чадахгүй байх тохиолдолд орж эхнэрээ араар нь тавьдаг. Гэтэл эр хүн сексээс сайхан мэдрэмж авч бас эсрэг хүйстнээ хүсээд байгаа юм чинь яаж өөр хүүхний талаар бодохгүй байх юм бэ.

Ажил ихтэй ядарсан үедээ ч нэг нэгнээ эрхлүүлж, шинэ байрлал туршиж үзэж бай. Яг үнэндээ чи ядраад байгаадаа биш тархин дотор чинь эргэлдэж байгаа буруу хандлага, буруу бодлоос л болж өдөөгдөхгүй байгаа хэрэг гэж би уншигч бүсгүйчүүддээ хэлье. 

Нөхрөө ороод ирэхэд нь өө сэв хайлгүй сэрэл хөдлөм харцаар хайраар харж угтаж аваад зүгээр л биеэ сул тавьж биесээ эрхлүүлж сурах хэрэгтэй. Ингэж байж л эр нөхрөө өөртөө үлдээж өөр эмэгтэйг харахгүй болтол байлгах юм. Ааштай сексгүй хүнтэй хамт байгаа ч гэлээ өөрийг хүсч сайхны өмнө харц чулуудаж л таараа тэр эр хүн шүү дээ.