2000 оны эхэн үед хип хоп сонирхогчдын анхаарлыг татсан хамтлагуудын нэг нь “Энх тайван” хамтлаг байлаа. “Нандин хайр”, “Талийгаачийн дурсгалд”, “Хайрын сэтгэл” зэрэг хит дуунуудын эзэн байсан тус хамтлаг хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан. Тэгвэл тэд 15 жилийн ойн босгон дээрээ “Андууд” нэртэй шинэхэн уран бүтээлтэйгээр эргэн иржээ. Уран бүтээлийн шинэ үеэ эхлүүлж байгаа “Энхтайван” хамтлагийнхан цомгийн ажилдаа ч ханцуй шамлан орсон гэнэ.