​Сайн байцгаана уу? Энэ сайтын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргье. Өдий насалчихаад ийм юм асуулаа гэж бүү зэмлээрэй, за зэмлэх нэг нь зэмлэнэ биз дээ.

Эгч нь хоёр хүүхдээ хойд эцгийн бараа харуулахгүй гэж хорвоог анхаарах завгүй зүтгэсээр нэг мэдэхнээ 46 нас хүрчихчээ. Хоёр хүүхэд маань насанд хүрлээ. Хүн л юм болохоор сексийн тухай хааяа нэг бодогдох л юм. Манай нөхөр Солонгос яваад тэндээ нэг хүүхэнтэй болж холбоо тасарснаас хойш олон жил болжээ. Үндсэндээ 38-тайгаасаа хойш л гэлэнмаагийн амьдралаар явсан байх юм. Нэг өдөр өвдвөл хүүхдүүд минь идэх хоолгүй болно гэж өөрөө өөртөө чөлөө өгөлгүй зүтгэсээр, цаг хугацаа талийж өгчээ. Би өөрөө хүнтэй танилцах тухай ер бодож байсангүй. За тэгээд ч манай ажлаар дүүрэн хүүхнүүд. Тэдний дунд нөхөр нь мөн л солонгос явсан, ар гэрээ дааж үлдсэн хүүхнүүд бий. Ойрноос яагаад ч юм хүний жаргалыг ахин үзэхгүй ингээд дуусах гэж үү гэж бодогдох боллоо. Гэвч яах ёстойгоо ч мэдэхгүй юм. Сэтгэл нэг л тавгүй байгаад байх боллоо. Бясалгал энэ тэрд явдаг юмуу. Надад зөвөлгөө өгөөч хүмүүс минь.