Сайн байна уу, шаргал Намар аа?
Намрын налгар өдрүүдийг чинь ихэнх ордууд хайр дурлал, амжилт бүтээлийн очоор гийгүүлэх гэж байна. Бэлэн байгаарай...

10 сарын зурхай

Хонь

10 сарын 23-ныг хүртэл Нар Хонинуудын хайр дурлалын харилцааг ивээснээр чиний амьдрал тэр чигтээ цор ганц хайртай хүнийг чинь тойрон эргэлдэх болно. Мэдээж заяаныхаа ханьтай учирчихсан Хонинуудын хувьд шүү дээ. 6 сарын турш буцах хөдөлгөөнд орчихсон байсан Буд гараг 10 сарын 9-нөөс Хонины ордод эргэн ирснээр харилцаа улам бүр амар хялбар болж, асуудлууд төд удалгүй шийдэгдэж, чамайг хүндрүүлээд байсан зүйлсийг хялбархан ойлгож, олж харж эхэлнэ. Ингэснээр чи нөхцөл байдлыг тунгаан бодож, зөв шийдвэр гаргах тал дээр илүү туршлагажих юм. Энэ сард боловсрол, аялал гэх хоёр сэдэв хайр дурлалын харилцаанд чинь нэлээд том байр суурийг эзэлнэ. Сарын тодорхой үеүдэд сэрэл мэдрэмж чамайг дотроос чинь шатаах мэт болох ба сүүлийн 7 хоногт ажил алба, хариуцлага гэх мэт зүйлс хайр дурлалын амьдралтай чинь холилдчихоод байгаа мэт санагдана. Ангараг Бархасбадь гаргиудын хавсарсан нөлөөгөөр 2015 оны 10 сар Хонинууд ажлын талбар дээр тун идэвхтэй байх болно. Цаанаасаа л чамайг хурдтай, хөдөлгөөнтэй байхыг шаардах ба оюун санаа чинь ч үүнийг дагаад сийрэг, шийдэмгий байх ажээ. Харин дээрх хоёр гараг дээр Дэлхийн ван нэмэгдэж гурвалсан холбоо үүсгэснээр Хонинуудын амжилтын төлөөх шат нь пуужин болж хувирна. Олон зүйлд нэгэн зэрэг анхаарлаа төвлөрүүлж чаддаг Хонинууд одоо л ур чадвараа харуулах цаг нь ирээд байна. Тодорхой нарийвчилсан төлөвлөгөө, алсын хараа дутагдаж магадгүй учраас бусдаас тусламж хүсэхдээ битгий санаа зовоорой. Гэрээ, хамтын ажиллагаа, багийн зохион байгуулалт дунд энэ сард Хонинууд гол рольд тоголно. Хэсэг хугацаанд үргэлжилсэн хүнд хэцүү, шударга бус байдлын дараа илүү сайжирсан гэдгээ Хонинууд харуулах болно оо. Мөн мөнгө тийм ч хялбар ороод ирчихдэггүй болохоор болгоомжтой байхгүй бол нэг л мэдэхэд юунд үрэгдсэн нь мэдэгдэгхгүй гарын чинь салаагаар урсчихсан байх вий! Харин эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байж мэдэх нь. Хичээх хэрэгтэй ч өөртөө амралт өгч байхаа мартаж болохгүй шүү. Мөн даралт болоод зүрх судасны үйл ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулаарай. Хоолны хордлого, БЗХӨ- өөс сэргийлээрэй. 
Энэ сард чамд хэрэгтэй зөвлөгөө: Хэдий амжилттай байхыг хүсэвч зарчимдаа хэзээд үнэнч байх нь юу юунаас илүү чухал шүү.

Үхэр

Энэ 10 дугаар сарын турш Үхрийн ордны хосын харилцаа хүсэл тачаалын бэлэг тэмдэг Ангараг болоод Үхрийн ордны хайр дурлал, бэлгийн амьдралыг ивээгч Бархасбадь хоёрын удирдлага дор тун сонирхолтой өрнөх нь. Мөн сарын 8-аас эхлэн дээрх хоёр гарагтай дурлалын гараг болох Сугар нэгдсэнээр энэ бүхэн бүр ч гайхалтай болж эхэлнэ. Энэ давхцал нь маш ховор тохиолддог учраас Үхрийн ордныхонд маш хүчтэй нөлөө үзүүлэх болно. Улам бүр тачаангуй болж, хүсэл тачаал чинь оргилоход бэлтгэлтэй байгаарай. Хостой Үхрүүдийн хувьд хайртдаа урьдынхаасаа ч илүүгээр татагдаж, эротик хуял тачаал чинь хэзээ ч хаана ч буцалж мэднэ. Хайрттайгаа хамт шидэт сарыг бүтээх нь дээ. Харин ганц биечүүд аз жаргалтай гоонь амьдралаа орхиж, тогтвортой харилцаа үүсгэхийг хүсч эхлэх ба болзооны урилгаар ч төдийлөн тасрахгүй болов уу. Харин сарын 3-р хагаст уулзсан залуу чиний амьдралыг өөрчилж мэднэ. Гэхдээ энэ их эрч хүч нь дараа нь чамайг харамсаж магадгүй үйлдэлд хүргэж болзошгүй гэдгийг санаж өөртөө хяналттай байгаарай. Ажил мэргэжил санхүүгийн хувьд илүү эрх чөлөөтэй, бүтээлч болсноо мэдэрч зарим нэг томоохон шийдвэрүүдийг гаргана. Ажил үйл чинь үр бүтээл өндөртэй байж орлогын хувьд ч мөн адил сайн байх нь. Хэдий тийм ч мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэх мэт шуналын сэдлээр болсон үйл явдлаас шалтгаалж их хэмжээний зарлага гарч мэдэх учир болгоомжлоорой. Энэ сар урлагийн талын авьяастай, томоохон хүсэл тэмүүлэлтэй хүмүүст ээлтэй байгаа учраас боломж л олдвол алдахгүй байхыг хичээ. Мөн өөрийгөө илэрхийлэх их эрч хүчтэй байх учраас олны анхаарлын төвд байж сайшаалыг хүртэх нь. Харин эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй бөгөөд энэ сард гайхалтай эрч хүчтэй байх болно. Тиймээс булчингаа илүүтэй ажиллуулах зүйл хийж байх нь сайн шүү. 
Энэ сард чамд хэрэгтэй зөвлөгөө: Романтик адал явдлаар дүүрэн байх авч анхаарал болгоомжоо хэзээд мартаж болохгүй.

Ихэр

Санчир гаригийн нөлөөгөөр Ихрүүдийн хувьд 10 сар хайр дурлалын харилцаанд ээлтэй, халуухан сар болж өнгөрөх нь ээ. Эхлээд Бархасбадь, Ангараг гаригууд Ихрүүдэд сэтгэл татам байдлыг бэлэглэж, Сугар гариг дур булаам төрхийг чинь бүтээж өгнө. Харин дараа нь Нар ирж эрч хүч, гэрэл гэгээрээ эргэн тойрныг чинь гийгүүлнэ. Мөн Ихрийн ордны хайр дурлалыг ивээгч Буд гариг буцах хөдөлгөөнөө удаашруулж сарын 9-нөөс Ихрүүдэд шууд нөлөөгөө үзүүлж эхэлснээр энэ сарын турш хайр дурлал гэдэг сэдэв чамаас салахгүй дагах болно. Ангараг, Санчир гаригууд Ихрүүдийн ажил албаны талбарт хавсарсан нөлөөллөө үзүүлж эхэлснээр хэдэн сарын өмнөөс төлөвлөөд, ажиллаж эхэлсэн төсөл чинь зорилгоо биелүүлж чадна. Мөн шинэ боломжууд нүдний чинь өмнө тодорч ирнэ. 2015 оны 10 сард ажил алба сайн байснаар орлого өсөх магадлал өндөр боловч чи үүнд нэг их анхаарлаа төвлөрүүлэхгүй бололтой. Ажлынхаа хажуугаар амжуулж болох шинэ бизнесийн боломж гарах эсвэл ар гэрээсээ томоохон тусламж авна. Үл хөдлөх хөрөнгө, өмч, зар сурталчилгаа, албан тасалгаатай холбоотой ажлууд сайн бүтнэ. Энэ бүхэнд бүтээлч, урлагийн сэтгэлгээ чинь чамд туслах болно. Эрүүл мэндийн хувьд хамгийн сайн бөгөөд сайхан нь гэж энэ сарыг л хэлэх байх. Чи эрч хүчтэй байхыг хүсч алхах, дугуй унах, скэйтээр гулгах, дасгал хийх, бүжиглэх гэх мэтээр өөрийгөө хөдөлгөөнтэй байлгана. Өмнө мэдрэгдэж байсан эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг цэгцлэхэд нэн тохиромжтой. Нүдний хараа, мөөгөнцөр, цистит, үе мөч гэх зэрэг байнга чамайг зовоогоод байдаггүй ч биед чинь байсаар байгаа тэр асуудлуудыг хэлж байна шүү. 
Энэ сард чамд хэрэгтэй зөвлөгөө: Хэрвээ чи зорилгоо маш тодорхойгоор нүдэндээ хараад замаасаа хадуурахгүйгээр явж чадвал хүссэн бүхнээ авах болно.

Мэлхий

Төгс төгөлдөрийн бэлэгдэл Дэлхий ван гараг гайхамшигтай байрлалд шилжин ирж, Мэлхийн ордны хосуудад энэ 10 сараас эхлэн жилийн турш эерэг нөлөө үзүүлж эхлэх нь. Энэ нь мөн чамд тулгараад байгаа хурцадмал байдлыг намжааж илүү өөдрөг гэгээлэг зүйлсийг бий болгох юм. Хэрвээ чи хайр дурлалын тал дээр ямар нэг шинэ зүйл эсвэл ямар нэгэн чухал алхам хийх гэж байгаа бол энэ удаа амжилттай байх болно шүү. 10 дугаар сард ганц бие Мэлхийнүүдэд шинэ харилцаа үүсгэхэд аялал зугаалга, харилцаа холбоо, мэдээлэл цуглуулахтай холбоотой ажлууд тусална. Хэрвээ чи жинхэнэ хайраа хайж байгаа бол одоо л боломж гарч байна. Үүний тулд чи гадуур явж, шинэ хүмүүстэй танилцаж, аялал зугаалгаар явж идэвхитэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Хуучин харилцаа, асуудлуудад илүү нээлттэй ханддаг болсноор чи улам бүр сайжирч, гэрэлтэнэ. Санхүү болон ажил мэргэжлийн хувьд Мэлхийн ордныхон санаачилгатай байх авч бага зэргийн сэтгэл түгшсэн байдалтай байх нь. Энэ сард Мэлхийн ордынхны ажлын гол зэвсэг нь сэтгэлийн их хүч, бусадтай эв зүйгээ олох чадвар, маргашгүй итгэл үнэмшил зэрэг юм. Мөн оюуны хөрөнгө оруулалт, шалгалт шүүлэг, ажлын ярилцлага, сонгон шалгаруулалтанд маш эерэг нөлөөтэй сар байх нь. Хэрвээ чи ямар нэгэн авхаалж самбаа сорьсон ажил хийдэг бол энэ сард амжилттай ажиллаж өөртөө олон давуу талуудыг бий болгох нь байна. Нарны хиртэлт нь Мэлхийнхэний гэр бүл, эд хөрөнгө, амьдарлд санхүүгийн хувьд гэнэтийн зүйлийг авчирна. Харин сэтгэл санааны хувьд энэ 10 сард тогтворгүй байна. Зөвлөгөөг үл тоомсорловол эрсдэлд орох магадлал их байна. Мөн чиний одоо хийж байгаа зүйл чинь эрүүл мэндэд чинь эрсдэл дагуулж болзошгүй. Мөн анхааруулахад өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж хот суурин газраас хол байх үед осолд эндэгдлийн эрсдэлтэй болохоор анхаарал болгоомжтой байгаарай. 
Энэ сард чамд хэрэгтэй зөвлөгөө: Бусдын юу гэхийг анхааралтай сонс. Хэт их ярих хэрэггүй шүү

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу .