Японоос албан ёсны эрхтэйгээр гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг Асаяке компани нь монгол бүсгүйчүүддээ зориулж монголын цаг агаарт тохируулсан нэрийн бүтээгдэхүүнээ аравдугаар сарын 01-ээс худалдаанд гаргаж эхэллээ.

Тодруулбал, Монгол орны уур амьсгалд тохируулан монгол хүнд зориулан гоо сайхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж байгаа юм. "ASAYAKE" компани нь японы эрдэмтэдтэй хамтран  хоёр жилийн судалгаа хийсний үр дүнд энэхүү ASAYAKE  нэрийн бүтээгдэхүүн нь монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гар дээр очиход бэлэн болжээ.

Уг судалгааны үр дүнд Монголын газар нутгийн 90 хувь нь хуурайшилттай гэж гарсан байна. Монголын хуурай цаг агаар, монгол эмэгтэйн арьсны онцлогт тохируулан гаргаснаараа онцлогтой.

Учир нь нүүрний арьсанд чийгшил дутагдсанаар арьс үрчийж хөгшрөлт хурдан явагддаг.  "Асаяке"  нэрийн бүтээгдэхүүний найрлаганд нь марин коллаген их хэмжээгээр агуулагдсан учир арьсанд чийгийг маш ихээр өгч алдагдсан коллагенийг нөхөж өгдөгөөрөө давуу талтай юм.

Тэгвэл зөвхөн Монгол бүсгүйчүүдэд зориулан бүтээсэн бүтээгдэхүүнийг олны танил хатагтай нар ч сонгож хэрэглэж эхэлжээ.

 "Асаяке"  гоо сайхны бүх бүтээгдэхүүний талаар илүүг мэдэхийг хүсвэл Asayake Mongolia​  Фэйсбүүк хуудсанд зочлоорой.