Амиа золиослогчийн сүүлийн бичлэг
2015/10/02
Дүүрэн тэсрэх бөмбөгтэй сүүлчийн замдаа гарч буй амиа золиослогч террористийн бичлэгийг хамтрагчид нь үдэж гаргаж буй бичлэг нетэд цацагдажээ.
Уг явдал Сирийн хойд хэсэгт болж байгаа байлдааны ажиллагааны үеэр болсон байна. Насанд хүрээгүй байлдагч Жафар аль-Таярыг дарга нь тэсрэх бөмбөг ачсан хуягт машинд суулгаж бөмбөг тэсрэх хүртэл Аллахыг мартахгүй байхыг сануулна. Хариуд нь хүү би айж байна, үхлээс биш, даалгавараа биелүүлж чадахгүй бол гэхээс айж байна хэмээн уйлна. Удалгүй бичлэг дээр асар хүчтэй тэсрэлт болж хүү үүрэг даалагавраа биелүүлнэ.
Эх сурвалж: The Times