Орд харш бүхий онцгой тансаг буудалд 
Ойворгон томчуултай нэг ширээнд булагнаж 
Олон янзын амтат дарсаар булуулж 
Олхио муутай улс төрөөр буралцаж 
Огт хүртээлгүй мисс хүүхнээс булталзаж 
Олигтой ч хөдөлж чадахгүй бэмбэгнэж суухын оронд

Өөвгөр сөөвгөр хорооллын жирийн нэгэн бор гэрт 
Өлөн шар тос хөвүүлсэн шимийн архи балгасан шиг 
Үеийн нөхөддөө шинэхэн шүлгээ уншсан шиг 
Өөртөө дүйцсэн аюултгүй хүүхэн сонирхсон шиг 
Өөхтэй тостой адууны гита огтолсон шиг 
Өөрийнхөө эрхээр жавхалзаж суух мөн ч сайхаан...

ЖАВХАЛЗАХЫГ ХҮССЭН Б.ОЙДОВ

Б. Ойдов's photo.