Узбекстан улсын 54-н настай эрэгтэй А болон 24-н настай Б нар нь өнгөрсөн сарын 26~27-ны өдөр өөрсдийн ажиллаж байсан мөөгний аж ахуйн эзэн, Солонгос иргэн 50-н настай Ким-ийн амь насыг хөнөөж эх орон руугаа зугатаасан хэрэг үйлджээ.
      Тэд 10-н удаагийн үйлдлээр түүний дансан дахь 33-н сая воныг өөр нэгэн нутаг нэгтнийхээ данс руу шилжүүлэн дараа нь түүнээс бэлэн мөнгөөр авсан даруй эх орон руугаа онгоцоор нисчээ. Харин Солонгос иргэнийг гэрээс нь 60 метр зайд, 2 метр нүхэнд булж хаясаныг цагдаагийнхан илрүүлсэн байна.
       Гэмт этгээдүүдийн мөнгийг дансандаа шилжүүлэн авч бэлэн мөнгөөр гаргаж өгсөн Узбекстан иргэнийг, хэргийг шалгаж эхэлсэн даруй нууц камеруудын тусламжтайгаар илрүүлэн саатуулсан байгаа бөгөөд тэрээр дээрх 33-н сая воныг гэмт хэргийн холбогдолтой гэж мэдээгүй байсан хэмээн мэдүүлжээ.

http://www.zaluu.com