09:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй аяны хүрээнд "Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё" зөвлөгөөн МҮЭСТО-нд болно. Зөвлөгөөний үеэр нийслэл, дүүргүүдийн хөдөлмөр, нийгмийн даатгал, халамжийн хэлтсийнхэн иргэдэд үйлчилнэ. Утас: 91989890


10:00 цагт: "Дархан цаазат Богд хан уул" номын нээлт БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно. Нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон номын зохиолч, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99906083, 260718


10:00 цагт: НИТХ-ын даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж байгаа БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзана. Уулзалт НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 325044 88781218


11:00 цагт: Худалдан авах ажиллагааны газраас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11 цагт Сүхбаатарын талбайд ОХУ-ын Голыцинын цэргийн их сургуулийн төлөөлөл ажлын айлчлал хийнэ. Үе үеийн хилчид энэ л сургуульд бэлтгэгдэж, энэ л сургуулиас олон арван цэргийн удирдагчид төрөн гарсан юм. Хэвлэлийнхэнд нээлттэй. Утас:88817796


11:40 цагт "Буянт-Ухаа 1" хороололд шинээр байгуулагдсан 120 хүүхдийн ортой 223-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд эрхэм сэтгүүлч, зураглаач та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбогдох утас: 90064111, 99263060


12:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэтийн иргэд хууль бус газар өмчлөлийн талаар хэвлэлийн бага хурал хийж, баримт дэлгэнэ. Утас: 96637970