Үндэсний их баяр наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг хүргэж байна. 

Үндэсний их баяр наадмын 92 жилийн ойн баяраар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 832 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 80 чиглэлд 596 их багтаамжийн автобус, туслах 28 чиглэлд бага оврын 184, зуслангийн 10 чиглэлд бага багтаамжийн 10, их багтаамжийн 8 автобус үйлчлэхээр төлөвлөжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнрүү 07 дугаар сарын 11, 12-нд хотын 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус Олимпийн гудамжаар орж үйлчилнэ. Энэ жилийн наадмаар Нийслэлийн тээврийн газраас наадамчин олонд зориулж нэгэн шинэ үйлчилгээ нээсэн нь Дүнжингарав худалдааны төвөөс 10 автобус, Мишээл экспо худалдааны төвөөс 5 автобус тус тус 3-8 минут тутамд богино эргэлтээр “үнэ төлбөргүй” олон нийтэд үйлчлэхээр болсон юм. Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад тэндээсээ үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой болж байгаа юм. Харин Хүй долоон худагруу 07 дугаар сарын 11, 12-нд Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд хотын төвөөс буюу МУБИС-ийн баруун талын зогсоолоос 20 их багтаамжийн автобус үйлчилнэ. 07 дугаар сарын 11, 12, 13-нд “3, 4-р хороолол”, “7-н буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20 бага багтаамжийн автобус Хүй долоон худагруу явах иргэдэд үйлчилнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнрүү зөвшөөрөлтэй автомашиныг зогсоодог учир зөвшөөрөл аваагүй иргэдэд зориулан Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо худалдааны төв, Авто тээврийн газар, 120 мянгатын тойргийн “Jetro” дэлгүүр, ЗЦГ, Соёолж зэрэг газрын зогсоолуудад иргэд автомашинаа байруулж болох юм байна.  Харин Хүй долоон худагруу 07 дугаар сарын 11, 12-нд Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд хотын төвөөс буюу МУБИС-ийн зогсоолоос 20 их багтаамжийн автобус үйлчилнэ. 07 дугаар сарын 11, 12, 13-нд “3, 4-р хороолол”, “7-н буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20 бага багтаамжийн автобус Хүй долоон худагруу иргэдийг хүргэнэ. Хүй долоон худаг дээр воганаар очиж буй ард иргэдэд зориулан төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл 10 бага багтаамжийн автобус үйлчилгээнд ажиллахаар боллоо. 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарын дагуу, харин 07 дугаар сарын 13-нд ердийн амралтын өдрийн хуваарийн дагуу нийтийн зорчигч тээвэр наадамчин олонд үйлчилнэ.

Б.Оргил