2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУХ дээр нийт 365 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 309 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч- 8, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 1 явган зорчигч 4. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Цагдаагийн Академийн гудамж ХСИС-ийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь марк дугаар тодорхойгүй авто машинтай мөргөлдөж жолооч 37 настай Б болон зорчигч 3 настай эмэгтэй М нарын 2 хүн гэмтжээ. Мөн СБД-ийн нутаг Хадатын зам 6 дугаар гудамжны зүүн замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS маркийн автобусны жолооч О нь явган зорчигч 08 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

Цас орж хальтиргаа гулгаа ихээр үүсч байгаатай холбоотой хөдөө орон нутгийн зам, 52-ын даваа, Айдасын даваа, Найлахын зам, Баян хошууны зам зэрэг өгсүүр замуудад замын нөхцөл байдал хүндэрч байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүрэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой. Хөдөө орон нутгийн зам баруун, зүүн чиглэлд цасаар шуурч байгаа тул цаг агаар сайжиртал замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.