Төрийн албан хаагчдын тоог 3000-аар цөөлж, 50.3 тэрбумыг хэмнэнэ
2015/10/07
2016 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан ба уг төсөлд дэд сайд нарын орон тоог үгүй болгож, агентлагуудын тоог цөөлөх, төрийн албан хаагчдыг цомхотгохоор тусгажээ. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сарын1-нээс төрийн албан хаагчдын давхардсан чиг үүргийг үе шаттайгаар буу руулахаар болсон байна. Ингэснээр төрийн албан хаагчдын тоог 3000-аар цөөрүүлж, урсгал зардлыг 50,3 тэрбумаар бууруулах тооцоог гаргажээ. Цаашлаад төрийн өндөр албан тушаалтан болон бүх шатны шүүхийн шүүгчид, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын цалинг30 хувиар, төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тооцжээ. Мөн дэд сайд нарын орон тоог цомхотгосноор жолооч, туслахынх нь цалин, гар утас, шатахууны зардлыг хэмнэхээр төсөлд тусга-сан байна. Хам гийн анхаарал татсан өөрч лөлтийг агент лагуудад хийх бөгөөд 2016 оны эхний өдрөөс чиг үүрэг нь давхардсан найман агентлагийг татан буулгаж чиг үүргийг нь холбогдох яам, газарт нь шилжүүлэхээр болжээ. Үүнд,
-Ашигт малтмал газрын тосны агентлагийн харьяа Ашигт малтмалын газар, Газрын тосны газар
-Бүртгэл, статистикийн ерөн хий газрын харьяа Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар
-Үндэсний орлогын газрын харьяа Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар
-Худалдан авах ажиллагааны агентлагийн орон нутаг дахь салбар нэгж болон Төрийн өмчийн хороо, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг татан буулгаж, чиг үүргийг төрийн бусад байгууллагад шилжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
saraa · 2015/10/07
iimerhuu hereggui baiguullagig butsaj hilin tseregt ni oruulj tusuv munguu hemnemeer yuma
saraa · 2015/10/07
hariyat gej shal hereggui olon ajilchintai turiin busad baiguullagaasaa undur hangamjtai tsalin undur baiguullaga bdg yum bnlee! ene zun hil deer amarsan hiliin tsereg,gaali ene ter chuhal baiguullaguud ulsiin ihenh orlogo burduulegchidni tsalin baga hiih ajil ihtei huni too dutmag ajilladag yum bnlee!harin hariyatad bol higed bga yum bhgui!neeh olon huntei!5jiliin mungu gej20sayig ugdug. tsalin ni 1 saya gardag yum bnle
яг үнэн · 2015/10/07
Тэр дарга нар ч яамай, 30 хувьдууллаа гээд амьдралд нь нөлөөлөхгүй биз. Төрийн захиргааны албан хаагчид нь л хөөрхий байна даа. татан буугдах нэгж дээр ажилладаг албан хаагчид нь одоо яахын болж байнаа. Цалин нэмлээ гэж дуулсанаас хаслаа л гэж дуулаагүй юм байна. 3 хан сая иргэнээ сайхан амьдруулж чадахгүй АН ирэх 2016 оны сонгуульд гарагхгүй нь ойлгомжтой,
Зочин · 2015/10/07
tegmeer dee. 5 Yam bhd hahgalttai.