‪НАМОХ‬-ны ЕНБ Дарга Г.Батдорж мэдэгдэл хийлээ. Тэрээр: Маргааш буюу 2015.10.08 өдрийн 9 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оюутнуудыг зөвхөн ажлын таван өдөрт, өдөртөө 2 л удаа Нийтийн тээврээр зорчуулахаар тогтоол гаргах гэж байна

Хуулиар олгогдсон, олон жил явж болж байсан Нийтийн тээврээр чиглэл, тоо харгалзахгүйгээр зорчих эрхийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлцгээе.
Хурал эхлэхэд шаардлага хүргүүлэн, бодит нөхцөл байдлаа танилцуулцгаая. Хангарьд ордны өмнө оюутнуудыгаа, оюутны байгууллагуудыгаа урьж байна. Өглөө 9цагт уулзацгаая хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээллэсэн байна.