Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр аравдугаар сарын 11-ны өдөр анх удаагаа болох гэж байна.

Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд шилдэг дрифчдийн хүчтэй өрсөлдөөнөөр дүүрэн явагдах нь ээ.

ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн уг уралдаанд оролцохоор хэдийнээ хүлгийн жолоо залсан гэнэ шүү.

Ийнхүү олон улсын шилдэг тамирчидтай Монголын шилдгүүд эх орондоо хүч тулалдах нь.