Та өнөөдөр гараа саравчлан тэнгэр ширтэж буй олон хүнтэй таарсан биз ээ. Өдрийн 13.00 цагт баруун урд зүгт хавирган сар, түүний дээхнэ од үзэгдсэн. Нар, сар, од гурав давхацсан нь энэ юм. Гэвч зарим нь олж харахгүй байна хэмээсэн. Тэгвэл мэргэжлийн гэрэл зурагчин энэхүү үзэгдлийг дуран авиандаа буулгажээ.

Сугар гариг нарнаас хол байх тохиолдолд, өдрийн гэгээнд тод харагдаж буй гэнэ лээ. Илүү хурц нартай бол энгийн хүмүүс энэ үзэгдлийг олж харах боломжгүй байдаг аж. Энэ үзэгдэл гурван жилийн өмнө тохиож байсан бөгөөд 2004, 2012 онд од, сар, нарны үзэгдлийг хүмүүс олж харж байжээ.

Сар, сугар гаригийн өмнүүр өнгөрч байгаа учраас төд удалгүй хүмүүсийн “од” гэж нэрлэсэн сугар гариг харагдахаа болих юм .

Ингээд М.Гантулгын дуранд од, сар хэрхэн буусныг бичлэгээс харцгаая. Албан ёсны эрхтэйгээр Мэтрий Гэрэл зургийн студи фэйбсүүкээс авав.